Цаг үеийн мэдээ

Ардын Хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авснаас 2 бөхөөс допинг буюу хориотой бодис илэрсэн билээ. БНСУ-аас ирүүлсэн допингийн шинжилгээний хариугаар ес давж Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболд болон тав давж цолоо баталсан Д.Цэрэнтогтох нарын асуудлыг маргааш  Баяр наадмын зохион байгуулах үндэсний хорооны хурлаар хэлэлцэх гэж байна. 

Маргааш Баяр наадмын зохион байгуулах үндэсний хорооны хурлаар Үндэсний бөхийн салбар хорооны саналыг хэлэлцэж, бөхчүүдийн цолыг хураах, барилдах эрхийг хасах, өвдөг шороодсон бөхчүүдийн цол чимгийн асуудал зэрэг шийдвэрүүд гаргах аж. Уг шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих юм байна.

 

Таны сурталчилгаа