ОХУ-ын Думаас зохиосон байгуулсан Олон улсын парламентаас санаачлан олон улсын парламентын гишүүдийн дунд саяхан зохион байгуулсан спортын тэмцээнд олон орны 100 гаруй гишүүд оролцсон байна.
Энэхүү арга хэмжээнд тус улсын ДУМ-ын урилгаар манай улсаас УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Б.Пүрэвдорж нар шатрын төрлөөр амжилттай оролцжээ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг эмэгтэй шатарчдаас тэргүүн байр эзэлсэн бол эрэгтэй шатарчидтай тоглож 11 дүгээр байранд орсон амжилт үзүүлсэн байна. Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж шагналт 5 дугаар байранд оржээ. Уг спортын тэмцээнийг 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа аж.