Цаг үеийн мэдээ

2019.10.25 БААСАН ГАРАГ

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР 

  • Үс засуулвал : Өлзийтэй сайн
  • Наран ургах, шингэх : 07.25 - 17.48
  • Барилдлага : Үл тохирох
  • Шүтэн барилдлага : Сансар
  • Суудал : Хий 

Аргын тооллын 10 сарын 25. Сугар гараг. Билгийн тооллын 27. Харцага одтой хөхөгчин хонь өдөр. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.  

Таны сурталчилгаа