АНЭУ-ын Абу Даби хотноо жүдо бөхийн "ГРАНД СЛАМ" тэмцээн аравдугаар сарын 24-26-ны хооронд зохион байгуулагдаж байна. Абу Дабигийн "Гранд слам"-ын эхний өдөр манай 7 жүдоч хүч үзлээ. Манай бөхчүүдээс 66 кг-д хүч үзсэн Г.Хэрлэн хүрэл медалийн төлөө барилдаж ялагдсан бол Э.Ариунболд, Ё.Басхүү нар 7-р байранд шалгарав.
Өнөөдөр Эмэгтэйчүүдийн
-63 кг: Б.Ганхайч
-70 кг: Ц.Батцэцэг
Эрэгтэйчүүдийн
-73 кг: Г.Одбаяр, Ц.Цогтбаатар
-81 кг: О.Ууганбаатар нар хүч үзнэ.
ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар эхний тойрогтоо “Токио-2019” ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Тажикстаны Бехрузи Хожазодатай учраа таарсан байна. Манай бөх ДАШТ-д энэ залууд яялагдсан билээ. Харин энэ удаа түүнээс даагаа нэхэх боломж гарч ирлээ.
ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ