Цаг үеийн мэдээ

2019.10.26 БЯМБА ГАРАГ

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН БИЧ ӨДӨР 

Үс засуулвал : Хэрүүл тэмцэл ирнэ

Наран ургах, шингэх : 07.27 - 17.47

Барилдлага : Үл тохирох 

Шүтэн барилдлага : Сэрэхүй 

Суудал : Гал

Аргын толлын 10 сарын 26. Санчир гараг. Билгийн тооллын 28. Тугчин одтой улаан бич өдөр. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвөлгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Таны сурталчилгаа