Цаг үеийн мэдээ

2019.10.27 НЯМ ГАРАГ

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТАХИА ӨДӨР 

Үс засуулвал : Сүлд тэнэж одно

Наран ургах, шингэх : 07.28 - 17.45

Барилдлага : Хүчин төгсөх

Шүтэн барилдлага : Хүрэлцэхүй 

Суудал : Шороо 

Аргын толлын 10 сарын 27. Адъяа гараг. Билгийн тооллын 29. Тэргүүн дагуул одтой улаагчин тахиа  өдөр. Тухайн өдөр үхэр, могой  жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвөлгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Таны сурталчилгаа