Монголын боксчид 1972 оны Мюнхений олимпоос эхлэн мөн л тасралтгүй олимпод оролцсоор ирсэн. Олон Улсын сонирхогчдын боксын холбоо буюу AIBA нь хээл хахууль, авилга, шударга бус шүүлт зэргээсээ болж ОУОХ-ноос Олимпийн наадмын боксын тэмцээн болон Олимпийн эрх олгох тэмцээнийг зохион байгуулах эрхээ алдсан. Тиймээс ч энэ жилийн АИБА-ийн ДАШТ-ээс олимпийн эрх олгоогүй.
“Токио-2020” олимпийн боксын тэмцээн эрэгтэй 52, 57, 63, 69, 75, 81, -91, +91 гэсэн найман жин, 51, 57, 60, 69, 75 кг гэсэн таван жингээр явагдана. Харин олимпийн эрх олгох хоёр тэмцээн болно. Эхнийх нь тивүүдийнх, дараа нь дэлхийнх.
Жин тус бүрт тивүүдэд квот өгсөн бөгөөд Ази болон Далайн орнуудын Олимпийн эрх олгох тэмээнд эрэгтэй 52, 57, 63 кг-д 6 эрх, 69,75 кг-д 5 эрх, 81 кг-д 5 эрх, хасах болон нэмэх 91 кг-ийн жинд 4 эрх олгох юм. Эмэгтэйд 51 кг-д 6 эрх, 57,60,69,75 кг-ийн жинд 4 эрх олгоно.
Ази болон Далайн орнуудын олимпийн эрх олгох тэмцээн 2020 оны хоёрдугаар сарын 3-14-нд БНХАУ-ын Үхань хотноо болох бөгөөд энэ тэмцээнээс болон бусад тивийн эрх олгох тэмцээнээс эрхээ авч чадаагүй орны боксчид 2020 оны тавдугаар сарын 13-24-нд Францын Парис хотноо болох Олимпийн эрх олгох дэлхийн тэмцээнээс сүүлчийн боломжоо хайх хэрэгтэй болно. Энэ тэмцээнээс жин тус бүрт 3-5 эрх олгох юм.
Манай “ширэн бээлийтнүүд” эрэгтэйд 3-4 эрх, эмэгтэйд 1-2 эрх авах магадлал бий.
Ц.Энхтүвшин . “ Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч.