Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.10.26-27-ны өдөр нийт 652 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 515-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтэж бэртсэний 7 хүүхэд, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутаг 2 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр -3
- Мөргөлдөх хэлбэрээр -5
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр- 2 тус тус бүртгэгдсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2019.10.26-ны өдрийн 06:15 цагийн орчим Дархан-Уул аймгийн 2 дугаар багийн нутагт Nissan Advan маркийн автомашин, хашаа мөргөж жолооч 23 настай, эрэгтэй Б нас барсан.
2019.10.26-ны өдрийн 20:10 цагийн орчим ХУД-ын 13 дугаар хороо Шувуун фабрикийн замд Sinotruck маркийн автомашины жолооч явган зорчигч 29 настай, эмэгтэй С-г мөргөж амь насын хохироосон.
2019.10.27-ны өдрийн 18:30 цагийн орчимд Төв аймаг Борнуур сумын Нарт 4-р багий нутаг “Бамбарууш” зоогийн газрын зүүн талд асфальтан замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч 61 настай, эмэгтэй О нас барсан.
Хөдөлгөөнд оролцож буй нийт жолооч нар өөрсдийн болон бусдын аюулгүй байдал, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.