Цаг үеийн мэдээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башёгийн банцүкэ зарлагдлаа. Кюүшюү башёгийн зүүн жигүүрийг ёкозүна Какүрюү М.Ананд, баруун жигүүрийг Хакүхо М.Даваажаргал нар манлайлан барилдана. Озеки цолтнуудаас Гүржийн бөх Точиношин озэки цолоо алдсан бол Такакэйшо цолоо буцаан авсан байна. Харин өнгөрсөн башёгийн түрүү бөх Митакеуми зүүний сэкивакед бичигджээ.

Манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн 4-т, Ичиножо 12-т, Дайшохо Ч.Шижирбаяр 15-д тус тус эрэмбэлэгджээ.

Жюүрёо зиндаанд зургаан бөх барилдахаас

Зүүний 1 Азүмарюү С.Тодбилэг

Барууны 3 Чиёошома Г.Мөнхсайхан

Барууны 5 Кирибаяма Б.Лхагвасүрэн

Зүүний 8 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар

Барууны 9 Миторюү Б.Төрболд

Б-13 Хошорюү С.Бямбасүрэн эрэмбэтэй байна. Үүнээс Хошорюү С.Бямбасүрэн анх удаагаа Жюүрёо зиндаанд барилдана. Д.Долгорсүрэн зааны ач тэрбээр Монголын 35 дахь сэкитори болж байна.

Макүшита зиндаанд 9 бөх барилдах ба экс озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ барууны 10-аас босч барилдах аж. Манай бөхчүүдээс хамгийн өндөр чансаатай нь Сакигакэ Я.Баттүшиг зүүний 3-т эрэмбэтэй. Манай 5 бөх 11-ээс дотогш эрэмбэтэй байгаа бөгөөд сайн барилдвал Жюүрёо зиндаа руу дэвшиж, цолтой бөх болох бүрэн боломжтой.

Зүүний 3 Сакигакэ Я.Баттүшиг

Барууны 6 Сэйро А.Өнөболд

Зүүний 8 Араваши Э.Дөлгөөн

Барууны 10 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ

Барууны 11 Кёкүсотэн Э.Энхманлай

3үүний 22 Гочозан Д.Ууганбаатар

Зүүний 28 Роога А.Амарсанаа

Зүүний 29 Саданохикари Д.Наранцогт

Зүүний 31 Кагамио Б.Нанжид

Санданмэ зиндаанд хоёр бөх барилдана. "Буур" Н.Жамъян аваргын удам Б.Анхбаяр бага багаар чансаа ахисаар байна

Зүүний 6 Ёошояма Б.Анхбаяр

Барууны 43 Дайтэнма Н.Чинзориг

Жонидан

Зүүний 56 Хокүтэнкай Г.Сүхбат

Таны сурталчилгаа