Монголын рок попын амьд домог “Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Тэгвэл тус хамтлагийн гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нарыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнахаар болсон байна.. Монголын хөгжмийн ертөнцийн амьд домгууд өнөөдөр Төрийн ордонд шагналаа гардаж авахаар болжээ.