2019 оныг Дарханчууд Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлажээ. Энэ хүрээнд аймгийн ЗДТГ, Дэлхийн зөн Олон улсын байгууллагын Дархан-Уул аймаг дахь Хүүхдийн төлөөх орон нутаг төсөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж олон ажлыг хийжээ.
Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд хүүхдийн хөгжил хамгаалал, өрхийн амьжиргааг дэмжих чиглэлээр зорилтот 50 өрхөд өргөө цагаан гэр, Ерөнхий боловсролын 4 сургуульд ус цэвэршүүлэгч, “Дархан-60” арга хэмжээг хэрэгжүүлж өнөөдрийн байдлаар 13 өрхөд ажлын тоног төхөөрөмжийг бэлэглэж хүүхэд багачуудын сайн сайхны төлөө олон ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлж байна.
Хүүхдийн сайн сайхны төлөө салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор сургалт зохион байгуулжээ. Сургалтын үр дүнд хүүхдийн төлөөх байгууллагууд нэгдэн эмзэг бүлгийн өрхийг орлоготой болгож, хүүхдүүд ая тухтай амар тайван орчинд сурч боловсрох, өсөж торних боломжийг бүрдүүлснээр зөв хүн болж төлөвших давуу талтай юм.