2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэдэд долоон төрлийн хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй хийнэ. Иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушги, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой.