Монголын рок попын амьд домог “Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Өнөөдөр тус хамтлагийн гитарчин Я.Одсүрэн Монгол Улсын Урлагын Гавъяат зүтгэлтэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш Монгол Улсын Гавъяат Жүжигчин цолоор шагнагдлаа.
Монголын хөгжмийн ертөнцийн амьд домгууд өнөөдөр Төрийн ордонд шагналаа гардаж авсан бөгөөд Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардууллаа. Ингэснээр тус хамтлагын бүх гишүүд Гавъяат цолтон болж байна.