Дуучин Б.Амархүү энэ сарын 19-20-нд шилжих шөнө дуучин хар тамхи хэрэглэж байгаад баривчлагдсан билээ. Улмаар түүний гэрт нэгжлэг хийж, ШШГЕГ-ын харьяа, цагдан хорих 461-р ангид хорьсон байсан юм.
Тэгвэл түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг бэлтгэж, бусдад худалдсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүхэд шилжүүлсэн юм.
Б.Амархүүгийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, өөрөө хэрэглэсэн гэсэн үндэслэлээр нээлттэй хорих ангид 2 жилийн хугацаатай хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Зочин
2020-09-28
2 жил үнэндээ л бага байна ирээдүй үедээ ямар хор хөнөөлтэй үлгэрлэл вэ
Зочин
2020-09-28
шүдээ ярзайлгаад инээгээд байдаг мансуурчихаад яваад байсан юм бишүү