Цаг үеийн мэдээ

далайд гарцгүй орнуудын эдийн засгийн хөгжлийг далайд гарцтай орнуудаас 20 хувиар хөгжлийн удаашралтай гэж үздэг. Дэлхий дээр далайд гарцгүй 32 улс байдгаас ази тивд 6 улс байдаг. Тиймээс далайд гарцгүй орнуудын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх олон улсын хурал боллоо.

            Далайд гарцгүй, хөгжиж буй 20 гаруй  орон, олон улсын 10 гаруй байгууллагын төлөөлөл Монгол улсад чуулж байна. Энэ хурлаас цаашид далайд гарцгүй орнууд нэгдээд ямар арга хэмжээ авах, нийтлэг тулгамдаж буй асуудлаа хэрхэн шийдэх талаарх зөвлөмж гарна. Далайд гарцгүй улс орнууд зөвхөн Монгол гэлтгүй нийтлэг тулгамдсан асуудалтай байдаг.  Энэ бол тээврийн өндөр зардал, экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрөл бага зэрэг асуудал тулгамддаг.

 “Монгол, Казахстан, Киргиз, Узбекстан, Лаос, Бутан зэрэг Азийн далайд гарцгүй, хөгжиж буй 6 улсын хувьд барьж буй бодлого, хөгжиж буй нөхцөл байдал өөр боловч уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хамаарал бүхий хараат эдийн засагтай байгаагаар адил. Үүнээс гарах нэг гарц арга зам нь эдийн засгийг төрөлжүүлэх явдал бөгөөд энэ талаар манай улсад эдийн засгийг солонгоруулах талаар олон жил улстөрийн түвшинд ярьж бодлогын баримт бичиг гаргаж ирсэн боловч хүний нөөц , боловсон хүчин, ажиллах хүчний талаар хөндөөгүйгээс үүсдэг байна.

Энэхүү хурал нь ирэх арванхоёрдугаар сарын 5-6-нд Нью-Йорк хотноо болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг хянан, хэлэлцэх хурлын өмнө зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог болж байна.  Энэхүү олон улсын хурлаас гарсан зөвлөмжийг ирэх арванхоёрдугаар сард Нью-Йорк хотноо болох хурлын үеэр хэлэлцэх юм байна.

 

 

Таны сурталчилгаа