Цаг үеийн мэдээ

2019.10.30 ЛХАГВА ГАРАГ 

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР 

  • Үс засуулвал : Эд мал баялаг төгөлдөр болно
  • Наран ургах, шингэх : 07.33 - 17.41 
  • Барилдлага : Идэр 
  • Шүтэн барилдлага : Төрөхүй 
  • Суудал : Ус

Аргын тооллын 10 сарын 30. Буд гараг. Билгийн тооллын 3. Онгоц одтой цагаан хулгана өдөр. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр, эе эвээ ололцох,  хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашням давхацсан өлзийтэй сайн өдөр болой.

Таны сурталчилгаа