Нийслэл хотын 380 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан П.Бүрэнтөгс нараар манлайлуулсан хүчит бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, улсын начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын уугуул, улсын харцага О.Хангай үзүүрлэлээ.
Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын уугуул Улсын аварга Н.Батсуурь, Ховд аймгийн Зэрэг сумын уугуул, Улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгаран үлдсэн байна.
Улсын начин Ч.Хөхчирэнгэр энэ жил “Хүрээ цам даншиг наадамд”-д анх удаа түрүүлж, даншгийн арслан цол хүртсэн бол энэ намрын нээлтийн барилдаан Баянзүрх хайрханы хишиг барилдаанд мөн түрүүлсэн билээ.