Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажиллагаа өчигдөр шөнө явагдаж БНХАУ-ын 500 иргэнийг саатуулан шалгаж, баривчлах үйл ажиллагааг зохион байгуулжээ. Өчигдөр шөнө БНХАУ-ын 500 иргэнийг Нийслэлд байрлалтай гурван зочид буудлаас нэгэн зэрэг саатуулж баривчилсан аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдгээр иргэд нь монгол сим бүхий үүрэн холбооны 10 мянга орчим дугаар, өндөр хүчин чадалтай 1000 орчим компьютерийг хэрэглэж байсан нь тотоогтсон байна. Эдгээр иргэдийг мөнгө угаах эдийн засгийн гэмт хэргийн хүрээнд мөрдөн шалгаж байгаа аж. Энэ тухай эргэн мэдээлнэ.