Монгол улсын Засгийн газрын хуралдаан өнөөдөр өглөө 08:00 цагт эхэлсэн байна. Өнөөдөрийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Мөн тус хуралдааны өмнө Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажиллагаа өчигдөр шөнө явагдаж БНХАУ-ын 500 иргэнийг саатуулан шалгаж, баривчлах үйл ажиллагааг зохион байгуулсан талаар мэдээлэл сонсож байна.
Уг ажиллагааг Прокурорын байгууллагын удирдлага дор Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг явуулсан бөгөөд гүйцэтгэх ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа юм. Тиймээс Засгийн газар яг одоо энэ асуудлыг хэлэлцэж, холбогдох албаныхнаас мэдээлэл сонсч байна.