Аньс жимс витамин С-ийн агууламжаараа бусад жимстэй харьцуулшгүй өндөр байдаг. Ялангуяа хүнийг залуужуулж, залуу чигээр нь хадгалах их хүч энэ жимсэнд бий. Аньс жимсэнд бөөр давсагны үрэвслээс сэргийлэх, шүд болон амны хөндийг эрүүлжүүлэх, хор хавдар, зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх асар олон амин дэм агуулагдаж байдгийг шинжлэх ухаанаар нотлоод байна. Тиймээс ч аньс жимсийг "Хаан жимс" хэмээн нэрлэж иржээ. Ингээд та бүхэндээ энэ удаад аньсны цайг гэрийн нөхцөлд хэрхэн хийж, хэрэглэх талаар зөвлөгөөг хүргэе.
Орц:
-Цэвэр аньс жимс - 1 кг
-Бор сахар - 400-500 гр
.
Хийх заавар:
- Эхлээд аньс жимсээ буцалсан халуун усанд ариутгаж цэвэрлэнэ. (Халуун усанд нэг сайн булхуулаад авахад л хангалттай )
- Дараа нь цэвэрлэж, шүүсэн аньсан дээрээ сахараа хийгээд тагийг битүү таглан эсвэл хүнсний скочоор савны амсрыг бүрхээд тасалгааны температурт 24 цаг байлгана.
- 24 цаг байлгасан аньсаа холигчинд хийж шингэвтэр, зуурамтгай болтол сайн холино.
- Зуурагдаж бэлэн болсон аньсаа шилэн тагтай саванд хийгээд хөргөгчиндөө хэд хоног ч хадгалж болно.
.
Хэрэглэх заавар:
- Халуун эсвэл бүлээн 1 аяга буцалсан усанд аньсны зуурмагаа өөрийн амталгаанд тааруулан найруулж уугаарай. (Ерөнхийдөө 2 - 3 амны халбага байхад хангалттай). Ханиад хүрсэн, халуурсан үед орондоо орсон хойно буцалсан халуун усанд найруулсан аньсны цайгаа ууж хөлрөөд унтахад ханиад намдсан байдаг.