Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг "FIBA Asia Cup 2025 Qualifiers" тэмцээний хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийхээр бэлтгэлдээ орлоо. Энэхүү тэмцээн нь Ази тивийн аваргын эрхийн төлөө өрсөлдөх чухал шалгаруулалт бөгөөд шигшээ багийн хувьд цааш өрсөлдөх боломжоо хадгалахын тулд тун хариуцлагатай тоглолтууд хийх шаардлагатай байна.
Тоглолтын хуваарь:
- 2025 оны хоёрдугаар сарын 20-ны Пүрэв гараг – Монгол Улсын шигшээ баг Гуамын шигшээ багтай тоглоно.
- Байршил: Гуам Улс
- Эхлэх цаг: 17:30
- 2025 оны хоёрдугаар сарын 23-ны Ням гараг – Монгол Улсын шигшээ баг Японы шигшээ багтай тоглоно.
- Байршил: Улаанбаатар хот, UG Arena
- Эхлэх цаг: 13:00
Шигшээ баг өнгөрсөн хугацаанд бэлтгэлдээ төвлөрч, багийн тоглолтоо сайжруулахад анхаарч ажиллаж байна. Дасгалжуулагчийн зүгээс багийн хурд, хамгаалалтын тактик дээр онцгойлон ажиллаж буйг мэдээлсэн бөгөөд багийн тоглогчдын биеийн байдал сайн байгаа аж.
Монголын шигшээ баг өмнөх шатны тоглолтууддаа тогтвортой амжилт үзүүлсэн бөгөөд хэсгийн шатнаас гарах боломж өндөр байгаа. Гэхдээ Япон, Гуамын багууд хүчтэй өрсөлдөгчид тул багийн тоглолтын чанарыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна.
Шигшээ багийн энэхүү хоёр тоглолт Монголын сагсан бөмбөгийн түүхэнд чухал байр суурь эзлэх бөгөөд эх орондоо тоглох Японы эсрэг тулаан хөгжөөн дэмжигчдийн хувьд онцгой үйл явдал болох юм. Тиймээс Монголын шигшээ баг байж болох хамгийн өндөр нөөц бололцоотой багийг бүрдүүлж буй. Тухайлбал гаднын улсад тоглодог авъяастнуудыг энэ удаагийн шигшээ багтаа дуудаж байна. Тодрбуулбал, Шаравжамцын Энхийн-Од, Ганхуяг арслангийн хүү Дөлгөөн нар шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудагдав. Түүнчлэн Тайванаас Д.Баясгалан нэгдэх боломжтой гэнэ. Учир нь түүний лиг завсарлаж таарч байна. Мөн Э.Сугар-Очир тэндээс нэгдэх боломжтой аж. Харин Өлзий-Орших, Мэндбаяр, Батбаяр нарын залуусыг шигшээ багт дуудсангүй.
Бид энэ сард Гуамын талбайд чухал тоглолт хийх юм. 12 оноогоор ялж чадвал дараагийн шатанд шалгарах боломжтой.
Монголын шигшээ багийн тоглолтуудыг дэмжиж, тамирчдадаа урам зориг өгөхийг сагсан бөмбөг сонирхогчдод уриалж байна.