Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглодог.
Гэтэл хууль дүрэм журмыг зөрчсөнөөс болж эрдэнэт хүний амь нас эрсдэх нь цөөнгүй. Тухайлбал "Архангай аймгийн Хотонт сумын Жаргалантын ам гэх газарт автомашин онхолдож хүн нас барсан байна" гэх дуудлага мэдээллийг энэ оны хоёрдугаар сарын 01-ний өдөр авч шалгахад тус аймгийн харьяат 35 настай эрэгтэй Б-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоёота приүс маркийн автомашиныг жолоодож яваад онхолдож нас барсан хэргийг Архангай аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.
Иймд нийт иргэд, автомашин хөлөглөгч жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байснаар өөрийн болоод бусдын амь нас эрүүл мэнд эд хөрөнгийг хамгаалах бүрэн боломжтой.