Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын харьяа Эм шинжлэх лабораторийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсээс зөвлөх баг ажиллалаа.
Зөвлөх багийн зүгээс Эм шинжлэх лабораторийг шинэчлэх ажлын хүрээнд шинэчлэн засварлах барилгын зураглал, ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай санал, зөвлөмжийг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд танилцуулж, санал солилцлоо.