Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Онгийн 13 дугаар багийн Саруул Өргөө хотхоны .... -гийн А байр 48 айлын 8 давхар орон сууц шатаж байна гэсэн дуудлага 2025 оны 2 дугаар сарын 10-ны 13:22 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу аймгийн Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн томилгоот ээлж 13:23 цагт 2 автомашин, 7 албан хаагч, бэлтгэл ээлжийн 2 автомашин, 20 алба хаагч 13:32 цагт гарч 14:14 цагт гал түймрийн тархалтыг зогсоосон.
Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр гал түймэр унтраах үйл ажиллагааны удирдагчаар ажиллаж байна.
Гал түймэр унтраах үйл ажиллагаанд аймгийн Цагдаагийн газраас 10 алба хаагч, 3 автомашинтай, Онги ус суваг ТӨХК-ны 2 алба хаагч, 2 автомашин оролцож байна. Энэхүү орон сууц нь ашиглалтад ороогүй байсан тул гал түймэрт иргэн өртөөгүй байна.
Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар