Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 14

2025.02.11 / МЯГМАР ГАРАГ

ӨВЛИЙН АДАГ САРЫН НАЙМАН ЦАГААН ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР

Үс засуулвал: Эд мал арвидна

Наран ургах, шингэх: 08.05-18.08

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Хий

Аргын тооллын 2 сарын 11, Ангараг гараг. Билгийн тооллын 14, Найралт эх одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:05-18:08. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Таны сурталчилгаа