2025 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Зарим үед стандарт бус шийдвэр гаргаж сур. Өнөөдөр санамсаргүй байдлаар буруу үг яриа тархахаас болгоомжил. Ажил дээр тулгарах асуудлыг даван туулахад сайн найзууд тань тусална. Шинэ мэдлэг эзэмших орчин үеийн шинжлэх ухаан судлах зэрэгт сайн. Бодит байдлыг зүрх сэтгэлээсээ илүү оюун ухаанаар хар. Өмнө нь өгсөн амлалтаа биелүүлэхийг хичээ.
Үхэр: Сэтгэл хөдлөл ихтэй мөн тайван бус болж магадгүй. Зорилгодоо анхаарлаа төвлөрүүл. Амжилтыг дагаад атаархагч нар гарч ирнэ. Зарим өрсөлдөгч чинь өчүүхэн эрх ашгийн төлөө яахаас ч буцахгүй байна. Шийдвэр гаргах үедээ бодол санаагаа бусдад бүү тулга. Алдаагаа хүлээж, гэмээ наманчлах чадвартай бай. Илэн далангүй ярилцсаны үр дүнд найз нөхдийн маргаан ойлголцолд хүрнэ.
Ихэр: Хичээл чармайлт сайтай байна. Ажлын үүрэг даалгаврыг биелүүлэх чадвар өндөр байна. Гэхдээ хөндлөнгийн саад гарч ирнэ. Өрсөлдөгч нар дайрч буй үед илүү ухаалаг гэдгээ нотол. Өвөрмөц хариу цохилтоор тэднийг алмайруул. Аливаад тайван байх хэрэгтэй ч байр сууриа хатуу хамгаал. Муу бодлоор өөрийгөө бүү удирдуул.
Мэлхий: Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн бодлогогүй худалдан авалт хийх магадлалтай. Зохистой хэрэглээг баримталж, хэмнэлт хийж чадсанаар та санхүүгийн дарамтаас зайлж чадна. Зарим хүмүүс нэлээд хэмжээний мөнгөн хуримтлалтай ч болох боломж гарна. Ажил хэрэгт шаардлагатай мэдлэг туршлага дутагдсанаас таны нэр хүндэд муугаар нөлөөлж болзошгүй тул түргэн хөдөлж хэрэггүй.
Арслан: Амьдралын өргөн хүрээлэл танд итгэл найдвар өгнө. Од эрхэс танд бүх зүйлд энгийн хандахыг зөвлөж байна. Бусадтай зөрөлдөх хэрэггүй. Хэрэв та чухал ажил төлөвлөж буй бол өнөө маргаашийн шударга бус зүйлийг тэвчиж өнгөрүүл. Ганц бие хүмүүс гэр бүлтэй болох анхны алхмаа хийх бололтой.
Охин: Шинэ орчинд амьдрах хүмүүс нөхцөл байдлын талаар судал. Шинэ холбоо тогтоох, амьдралдаа шинэ хэмнэл оруулах боломжийг энэ цаг үед бүү алд. Гэр бүлийн зөрчил, маргаантай асуудлуудаа зөв шийдэхгүй бол цаашдын амьдралд тань сөргөөр нөлөөлнө. Муу үр дагавар гаргах үг үйлдэл бүү хий.
Жинлүүр: Хайр дурлалын асуудал гарах үед тэвчээргүй зан хэрэггүй. Аливаа зөрчилд зөөлөн нь хатуугаа дийлдэг зарчмыг баримтал. Хайртай хүндээ хэт өндөр шаардлага тавих нь хүйтэн хөндий байдал үүсгэж магадгүй. Бие биеэ сайн мэдрэх боломжтой болоход цаг хугацаа багагүй орно гэдгийг сана. Өнөөдөр сайхан оройн зоог үүссэн сөрөг нөхцөл байдлыг зөөллөх хамгийн сайн арга байх болно.
Хилэнц: Өнөөдөр төлөвлөсөн ажил хэргээ амжилтад хүргэхийн тулд цаг заваа бүгдийг зориулах шаардлагатай болно. Чухал үйл ажиллагаанд мөнгөө бүү харамла. Гэр бүлийнхээ хүмүүст өөрийн дотоод сэтгэл зовнил, айдсаа бүү мэдэгд. Мөн хамтран ажилладаг хүмүүсээ сэтгэл санаагаар дэмжин тэтгэж, ирээдүйд нь итгэл төрүүл. Гэхдээ дотоод энерги, хүч чадлаа гамнаарай. Яагаад гэвэл энэ өдөр маш их ачаалалтай байна.
Нум: Эелдэг харьцаа, сайхан сэтгэлээр амьдралыг үнэлж бахарх. Баяр баясгалантай байж, өдөр тутмын уйтгартай байдлаас ангижир. Амжилтаас холдуулж байгаа зүйлд анхаарлаа хандуулах хэрэггүй. Хосуудын харьцаа гал цоггүй, нэгэн хэмийн уйтгартай болж магадгүй. Хайртай хүндээ шинэлэг зүйлээр сюрприз барь.
Матар: Мэдлэг боловсролоо дээшлүүлэх болон амьдрах таатай орчин хайх хүсэл ихэснэ. Нийгмийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. Зарим нөхцөл байдал таныг амьдралаа бүрэн өөрчлөхөд тусална. Хувийн асуудал дээр таны ойр дотнынхон дэмжинэ. Ганц бие хүмүүс хайр сэтгэлтэй учрах магадлал их байна.
Хумх: Хүн чанар ашиг сонирхол хоёр хоорондоо зөрчилдөх бололтой. Бусдын үгэнд хэт автах хэрэггүй. Сонголт хийхдээ цаг алдахгүй байх хэрэгтэй. Олон хүнтэй газраас зайлсхий. Таны сэтгэл санаа таагүй байна. Болж өгвөл хэнтэй ч битгий мууд. Эргэн тойрны хүмүүс юу ч ярьж байсан битгий тоо.
Загас: Олдсон боломжийг ашиглан бүдгэрсэн харьцаагаа сэргээж ав. Яг одоо ажил амьдралын эмзэг асуудлаа хэлэлцэх цаг. Өмчлөлийн маргааныг шийдвэрлэхэд таатай. Ажил хэргийн үйл явц жигдэрнэ. Өнөөдөр сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажилд оролцох, мэргэжлийн хүмүүсээс суралцахад таатай байна.