Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү 2025 онд хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулсан юм. Сайд Ц.Баатархүү "2025 онд багтааж Монгол Улс хөдөлгөөнт холбооны дэвшилтэд 5G сүлжээг орон даяар нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангасан" гэдгийг онцлон хэлсэн бөгөөд гуравдугаар сард энэ ажлын сонгон шалгаруулалт эхлэх гэж байгааг дуулгалаа. Одоогийн байдлаар дэлхийн 127 улс 5G сүлжээг амжилттай нэвтрүүлсэн хэдий ч Монгол Улс энэ салбарт нэлээн хоцорчээ.

5G сүлжээ нэвтрэх нь Монголын аж үйлдвэрийн салбарт томоохон дэвшил авчирна гэж үзэж байна. Тус сүлжээ нэвтрүүлснээр хөдөө орон нутгийн иргэд Улаанбаатар хотод байгаа мэт эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авах боломжтой болно. Энэ нь сумдад интернэтийн хүчин чадал 10 дахин нэмэгдэхээр байгаа бөгөөд үүний ачаар иргэд юүтүб зэрэг онлайн платформоор дамжуулан хичээлүүдээ үзэж, шалгалт өгч, гадаад хэл сурч, дэлхийн боловсролын платформ ашиглах боломжтой болно.

Түүнчлэн, Монгол Улс кибер аюулгүй байдлын индексээр 193 орноос 103-т жагсаж байгаа бөгөөд төрийн байгууллагуудын цахим хуудас руу өдөр бүр халдлага ирдэг. Тиймээс төрийн байгууллагууд бүгд кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй байх шаардлага үүссэн гэж сайд Ц.Баатархүү хэллээ.

Эдгээр төслүүд нь Монгол Улсын ирээдүйд технологийн салбарт дэвшил гаргах, хөдөө орон нутгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх зорилготой юм.

Таны сурталчилгаа