Цаг үеийн мэдээ

ХСҮТ донорын элгийг дурангаар тайрах анхны хагалгаагаа Сөүлийн их сургуулийн эмнэлгийн эмч нартай хамтран хийжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-ХСҮТ дээр элэг шилжүүлэн суулгах хагалгааны нэгэн дэвшилтэд технологийг Сөүлийн Их сургуулийн эмнэлэгтэй хамтарч хийж байна. Тухайлбал, амьд донор, амьгүй донор гээд гэх мэдээлэл гардаг. Өнөөдөр амьд донорын тал элгийг авах хагалгааг дурангийн аргаар хийж, аль болохоор биеийн дээр нь бага сорви үүсээсээ гэдэг хагалгааны эхний хэсэг амжилттай болоод байж байна.

Дурангийн аргаар охиных нь тал элгийг дурангаар аваад. Хуучин их том, муухай шарх үлддэг байсан бол ердөө одоо таван нүх үлдэнэ. Тэр нь худан эдгэхээр анзаарагдахгүй болно. Гоо зүй талаасаа ч цэвэрхэн харагдана. Энэ технологийг манай залуус Сүөлийн их сургуулийн докторуудтай хамтран хийлээ. Би хажуунаас нь ажиглах, зөвлөх маягаар оролцсон. Манай ХСҮТ өнгөрсөн жилээс 3D дурангийн технологи оруулж ирснийг хэвлэл мэдээллээр мэдээлж байсан. Мөн робот мэс заслын сургалтын төв байгуулсан. Энэ бүхэн дурангийн мэс заслыг илүү их хөгжүүлэх, тэр дотроо робот мэс заслыг хөгжүүлж, аль болох шарх сорви багатай, хурдан эдгэрэх, зовиур багатай мэс ажилбарыг нэвтрүүлэх үйл ажиллагаа явагдаж байна.

ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Г.Үнэнбат:

-Аливаа эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбарын хамгийн чухал хэсэг бол донор. Донор хүн гэдэг маш том баатарлаг үйлс бүтээж буй. Шарх болгоны ард баатарлаг үйлс нуугдаж байдаг. Элэг шилжүүлэн суулгахад элгийг тайрж авахын тулд маш том зүслэг зүсдэг. Ингэснээр эдийн гэмтэл их үүсдэг. Тиймээс донорууддаа дурангийн аргыг нэвтрүүлж буй. Манай Батчулуун эмчийн хувьд доноруудад хөнөөл багатай орчин үеийн технологийг ашиглаасай гэж маш их тэмцэж байсан. Батчулуун эмч маань уг нь бидний дэргэд байсан бол манай хагалгаан дээр их том дэмжлэг үзүүлэх байлаа. Гэвч зарим нэг үл ойлголцлуудын улмаас эмч маань ШШГЕГ руу шилжчихээд байгаа. Энэ цаг үед тэр эмчийнхээ төлөө бид дуу хоолойгоо нэгтгэж, хэдий тэр хүн байхгүй ч үйл хэргийг нь үргэлжлүүлж мэс ажилбараа амжилттай хийж гүйцэтгэлээ.

ХСҮТ дээр 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл 182 элэг шилжүүлэн суулгах хагалгаа болсон.

 

Таны сурталчилгаа