Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд нэг өрх нэг ажлын байр өдөрлөгийг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулах юм. Тус өдөрлөгт ажил олгогч аж ахуй нэгж байгууллагуудын 30 гаруй төлөөллүүд оролцох юм.
Монгол Улсын хэмжээнд ажиллах хүчний асуудал, ажил хайж байгаа иргэд хөдөлмөр эрхлэлтэй холбоотой асуудлууд нилээн өргөн цар хүрээг хамарсаар ирсэн. Тэгвэл хөдөлмөрийн нөөцөд ажиллагсдын эзлэх хувь буюу хөдөлмөр эрхлэлтийн түвшин 54.2 хувьтай байгаа юм.
Монгол улсын иргэдийг хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүд 60.1 хувь, эмэгтэйчүүд 48.8 хувийн үзүүлэлттэй гарчээ. Мөн аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний 10 сард ажилгүй 69.0 мянган иргэн шинээр бүртгүүлж бүртгэлтэй байсан 19.1 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 52.9 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.
Тэгвэл тус өдөрлөгийн хувьд нээлттэй ажлын байр болон анхлан бизнес эрхлэх гэж буй иргэдэд зөвөлгөө өгөх, нээлттэй ярилцлага хийх зэрэг олон давуу талуудыг бий болгоод байгаа юм.