Цаг үеийн мэдээ

Манай улсын хувьд өдөрт дунджаар 60 гаруй оюутан залуус цагийн ажилд бүртгүүлдэг байна. Үүнээс 60 гаруй хувь нь 20-24 насны эмэгтэйчүүд байгаа юм.

Тэр дундаа оюутан залуусын дунд төгсөөд ажлын байрны асуудал нэлээдгүй хүндрэлтэй байдаг. Өөрийн хүссэн мэргэжлээр төгссөн хэдий ч мэргэжлээрээ ажилд орох тохиолдол нэн ховор. Орсон ч ажлын байраа голох цалин мөнгөний асуудлаас болоод мэргэжлээсээ гажууд өөр чиглэлээр ажлах нь манай залуусын дунд нийтлэг зүйл болоод байна. Үүнтэй зэрэгцээд цагийн ажил хайх иргэд болон оюутан залуус олширдог. Үүнийгээ дагаад цалин мөнгөний асуудал хүндрэлтэй болж эхэлдэг. Цагийн ажил гэх нэрийдлээр оюутан залуусыг ажиллуулдаг хэдий ч ажилласан цагийн мөнгийг нь өгөхгүй ч юм уу, туршилтын хугацаа нэрийдлээр хүний хөдөлмөрийг шулах асуудал манай нийгэмд тэр дундаа оюутан залуусын дунд элбэг болоод байгаа юм.

 Түүнчлэн залуучуудын хөдөлмөрийн төв бирж дээр өдөртөө 20-30 цагийн ажлын байрны захиалга орж ирдэг байна. Мөн өдөрт 20 гаруй оюутанг цагийн ажилд зуучилдаг бөгөөд өнөөдрийн байдлаар цагийн ажлын хөлс 3000-7000 мянган төгрөг байна.

 

Таны сурталчилгаа