Кени улсад зохион байгуулагдсан олон улсын хуралд оролцсон 19 иргэнийг ирсэн даруйд нь ХӨСҮТ-д тусгаарлаж, холер өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг хийлээ
Дээрх хүмүүст 6, 48, 72 цагаар холер өвчний шинжилгээ хийж, халдвар эсэргүүцэх арга хэмжээг авсан юм.
19 хүний шинжилгээний эцсийн хариу гарч, холер өвчин үүсгэгч нян илрээгүй тул тусгаарлалтын дэглэмээс гаргалаа.