Монгол улсад суугаа элчин сайдын яам, Монгол дахь Энэтхэг судлалын төв хамтран "Энэтхэгийн хойд хэсэг, Гимилайн хөндийн инди-монголойчуудын соёл, уламжлал эртний хэлхээ холбоо, тэдгээрийн ижил төстэй байдал" сэдэвт хурал болон гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ. БНЭУ, Монгол 2 орны дипломат харилцаа тогтоосны 65-н жилийн ой ирэх онд болох бөгөөд ойг угтан олон хамтын ажиллагааг эхлүүлэхээр зорьж байгаа аж. Түүний нэг нь Химилайн сав нутаг болон Энэтхэгийн зүүн хойд 8 мужийн өвөг Монголжуу хүмүүсийн бидэнтэй ижил төстэй соёл, зан заншил, ахуй амьдрал, сэдэв дор бага хурлыг эхлүүлээд байна. Дэлхийд тархан суурьшсан өөрсдийгөө Монгол цустай гэдэг хүмүүсийн тоо өнөөдөр 60 гаруй саяын дотор эргэлдэж байна. Түүний дийлэнхи нь Энэтхэг улсад буюу 30 сая гаруй Монгол гаралтай хүмүүс амьдарч байна. Энэтхэгийн Монгол гарал үүсэлтэй, хүмүүсийн бидэнтэй ижил төсөөтэй зан заншлын тухайд хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, шимийн архи нэрэх, сарлагийн сүүгээр бяслаг шахах, мах чанах, хүүхдийн сэвлэг үргээх ёс заншил зэрэг олон олон зүйлүүд нь ижил төстэй байдаг байна. Мөн ирэх онд Энэтхэг Монгол 2 орны соёлын өдрүүдийг хэрэгжүүлэх юм байна.