НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага нь Европын Холбооны санхүүжилтээр ХХААХҮЯ, НҮБХХААБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiMC2)” төслийн хүрээнд “Сүүний үйлдвэрүүдэд мөрдөх Хүнсний аюулгүй байдлын менежментийн систем ба oлон улсын стандартууд” сэдэвт олон улсын сургалтыг өнөөдөр Хангарди ордонд зохион байгууллаа.
Уг сургалтыг Нийслэлийн ЗДТГ болон Монголын хүнсчдийн холбоотой хамтран зохион байгуулжээ. Сургалтад Улаанбаатар болон орон нутгийн сүүний үйлдвэрийн төлөөллүүд, Нийслэлийн ХХААГ-ын болон Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд зэрэг нийт 40 гаруй хүн хамрагдсан байна.
Сургалтыг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiMC2)” төслийн олон улсын эксперт ноён Исса Али Бэйтуни Монголын сүү, бяслаг үйлдвэрлэгчдэд зориулж сүү үйлдвэрлэлд шаардагдах хүнсний аюулгүй байдлын олон улсын стандартууд, шаардлагууд, үүнд хүнс үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP), хүнсний аюулгүй байдлын менежментийн систем - FSMS (ISO22000), аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналт (HACCP) ба HALAL үзэл баримтлал сэдвүүдээр гурван өдрийн туршид зохион байгуулах аж. Сургалтад хамрагдсан үйлдвэрлэгчдэд гэрчилгээ олгох юм байна.