11 дүгээр сарын 21-нд болох үйл явдлын тойм:
09.00 цагт “Новотел” зочид буудалд ЭМЯ, ХӨСҮТ-өөс “Нянгийн тэсвэржилтээс сэргийлье” салбар хоорондын зөвлөгөөн зохион байгуулна.
09.00 цагт Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Сургалтын танхимд “Хөдөлмөрт бэлтгэх” сургалт болно.
10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
10.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлнэ. Утас: 11-325044
11.00 цагт Хан-Уул дүүргийн XII хороонд БНХАУ-ын “Энтхайван хөгжлийн сан”-гийн дэмжлэгээр барьсан хүүхдийн эмнэлгийн нээлт болно. Нээлтийг сурвалжлах сэтгүүлчдийн нэгдсэн унаа ЭМЯ-ны гаднаас 10.00 цагт хөдөлнө. Утас: 99179899
11.00 цагт ХААИС-д тус сургуулийн профессорын багуудын үйл ажиллагаа, шилдэг судлаачдын бүтээлийг танилцуулах нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас: 99287297
11.30 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Би нар” төслийн зургаан төрлийн дугуйланд эрсдэлт бүлгийн 2400 хүүхдийг хамруулах талаар мэдээлнэ. Утас: 88097606
12.00 цагт ХСҮТ-ийн гадна талбайд Монгол Улсад хавдрын тусламж үйлчилгээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх суурийг тавьсан гавъяат эмч, доктор, профессор Н.Нямдаваагийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан хөшөөнд нь цэцэг өргөнө. Утас: 99063902
14.00 цагт “Пума Империал” зочид буудалд “Тавантолгой-Гашуун сухайтын нүүрс тээврийн нөхцөл байдал 2019” зөвлөлдөх уулзалт болно.
14.00 цагт МУИС-ийн Дугуй танхимд тус сургуулийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол болно. Утас: 99002019
16.00 цагт ГХЯ-ны Мутрын түшээ танхимд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Ц.Батбаярын “The Dynamic Decade: Mongolian Sovereignty And Foreign Policy Between East And West 1990- 2000”, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Үржинлхүндэвийн “Ойр Дайдын Оронтой Түншилсэн Түүхээс” номыг танилцуулах ёслол болно.
17.30 цагт НҮБ-ын байранд Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.00 цагт УИХ-ын гишүүн М.Энхболдыг АТГ-т шалгуулах талаар Төв аймгийн залуучууд мэдээлнэ.
11.30 цагт “Чинээлэг Малчин бойжуулах төв” ТББ-аас өвөлжилт хүндэрч, малчдын өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлнэ.
12.00 цагт Иргэн С.Мишиг “Төр иргэдийнхээ дуу хоолойг сонсохгүй байна. Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж байна” сэдвээр мэдээлнэ.
12.30 цагт МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
13.00 цагт Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл, Г.Хонгор нар Япон улсад хийсэн айлчлалынхаа талаар мэдээлнэ.