Бүтээн байгуулалт 2020 Олон улсын зам тээвэр, барилга, сэргээгдэх эрчим хүч, хүнд үйлдвэрийн үзэсгэлэнг Зам, тээврийн хөгжлийн яам дэмжин ажиллаж байна.
Арга хэмжээний үеэр Монгол улсын хөгжилд голлох байр суурь эзэлдэг бүтээн байгуулалтын дөрвөн том салбарынхан нэг дор хуран цугларч, дэвшилтэт техник технологитой танилцан, салбаруудын голлох асуудлуудаар илтгэл, семинар танилцуулах юм. Мөн хамтдаа хэлэлцэж, хамтын ажиллагааг шинэ түвшинд бий болгох нь салбаруудын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж байгаа аж. Уг үзэсгэлэнг ирэх оны 4 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Гадаад болон дотоодын компаниуд оролцох тул олон улсын компаниудтай шууд харилцаа тогтоох мөн эх орондоо шинэ дэвшилтэт арга техникийг нутагшуулах, харилцан суралцах, хамтдаа хөгжих хөгжлийн гарц хэмээн зохион байгуулагчид үзэж байгаа юм.
Иймд энэхүү арга хэмжээнд зам тээвэр, барилга, сэргээгдэх эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбарын зочид, төлөөлөгчийг урьж байна.