Цаг үеийн мэдээ

2019.11.22 БААСАН ГАРАГ

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН

НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

  • Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.08-17.09
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
  • Суудал: Огторгуй

Аргын тооллын 11 сарын 22, Сугар гараг. Билгийн тооллын 26, Тугчин одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 08 минутад мандан, 17 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөд хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Таны сурталчилгаа