Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас усчин аврагчдыг бэлтгэх, дадлагажуулах, алба хаагчдын бие бялдар, сэтгэлзүйн хөгжлийг дэмжих, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын усан спорт, сургалтын төвд усчин аврагчдын сургалтыг зохион байгуулж байна.  

 Сургалтад нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиудын 32 алба хаагч хамрагдаж байгаа юм.

 Усчин аврагчид мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлт, нэрвэгдэгч зөөвөрлөх, 25 метр уртын шумбалт хийж биет олох, 5 метрийн гүнээс биет гаргах зэрэг чадвар эзэмших тус сургалт сарын хугацаанд үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

Таны сурталчилгаа