Цаг үеийн мэдээ

БЛИЦ ЯРИЛЦЛАГА

            Б.Номин - Эрдэнэ хэмээх энэ бүсгүйг танихгүй хүн бараг үгүй болов уу. Сошиал мэдээлэл газар авч буй энэ нийгэмд хамгийн олон гишүүдтэй группийн админуудын нэг тэрээр "Гоё хоолтой газар хаана байна" группийг толгойлдог.   Энэ группийн гишүүд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хоолны газруудын чанар үйлчилгээг харин ч нэг үнэн төрхөөр нь дүгнэхийг үзүүлдэг юм билээ.  Тэрээр мөн хувийнхаа бизнесийг хөгжүүлж яваа залуу  бизнес бүсгүй юм.  Амтат ундаанд дуртай хүмүүс түүний ажиллуулдаг "Unicorn cafe"-г андахгүй мэдэх биз ээ. Ингээд түүний Блиц ярилцлагатай танилцана уу.

 

 

 

1. Зочин: -  Б.Номин-Эрдэнэ

2. Орд– онцлог шинж?

            - Хумхын орд.  Мөрөөдөмтгий, төсөөлөл ихтэй чанар нь надтай тохирдог юм.

 3. Мэргэжил?

            -  Бизнесийн удирдлагын мэргэжилтэй.

4. Бизнес төрөл?

            -  Bubble tea - амтат ундаа, жимсний цайны кафе ажиллуулдаг.

 5. Өдрийн дадал?

            - Тооцоо бодох.

6.Ажлын төлөвлөгөө хэрхэн гаргадаг вэ?

            - Ажлын төлөвлөгөөг долоо хоногоор төлөвлөж гаргадаг.

7. Шинэ ажил эхлэхдээ өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?

            - Шинэ ажил толгойд буунгуут л " шууд эхлэхгүй бол оройтлоо"  гэж өөртөө хэлж, өөрийгөө шавдуулж эхэлдэг дээ.

8. Ажлын талбарт хамгийн их хэрэглэдэг зүйлс?

            - Мэдээж гар утас.

 9. Өөрөөрөө бахарсан ажил, бүтээн байгуулалт?

            -  "Bubble tea" -ний соёлыг нутагшуулж байна.

 10. Ашигладаг апп?

            - Canvas. Постер бэлдэхэд ашигладаг апп юм.

11. Брэнд танилцуулга?

            - Монгол хэрэглэгчиддээ таниулж байгаа Bubble tea нь Тайваниас үүсэлтэй. Уг ундаа Тайванд анх Boba цай нэртэйгээр гарч байсан бөгөөд Азид хамгийн их дэлгэрсэн алдартай ундаа болж чадсан. Уг цайг "Boba" гэхээс гадна "Bubble" эсвэл "Pearl" гэж нэрлэдэг.  Манай "Unicorn Cafe" -д "Bubble tea", жимсний цай, цэцгийн цай, жимсний шүүс зэрэг нэрийн бүтээгдэхүүнүүд гардаг.

12. Аз жаргалтай мөч гэсэн дүгнэлтэд юуг хамруулж ойлгодог вэ?

            - "Хамгийн гоё мөч гэвэл тахианы мөч" /инээв/.  Тоглосон юм аа,  хоолны групптэйгээ холбочихлоо. /Тэрээр Гоё хоолтой газар хаана байна группийн админ/  Чадах болов уу гэж эргэлзэж байсан ажлаа хийж гүйцэтгэсэний дараа маш гоё мэдрэмжийг авдаг.  Төлөвлөсөн ажлаа хийчихээд үр дүнг нь үзээд байж байх л аз жаргалтай мөч юм.

13. Төлөвлөсөн ажлууд таниас шалтгаалж амжилттай, амжилтгүй болдог шалтгаанаас нэрлээч?

            - Ер нь манай Монголчууд ажлыг алж, нөгөө муулаад байдаг Хятадууд яс хийдэг.  Жишээ хэлэхэд ганц тек хийлгэх гээд үнэ хөлс хугацаагаа тохирчихсон байхад өнөөх хүн нь архи уугаад алга болчихдог тохиолдол маш их. Бусдын хэлсэндээ хүрдэггүй зангаас болж өөрөөс минь шалтгаалаагүй гарз хохирол цөөнгүй тохиолддог. Харин өөрөөс шалтгаалж төлөвлөсөн ажил маань бүтээгүй бол "миний хариуцлагагүй, буруугийнх юм даа, уйлаад яахав дээ, ахиж алдаа гаргахгүй байхыг хичээнэ дээ" гээд л зүтгэдэг дээ.

 14. Таны дуртай болон дургүй дүрэм?

            Дуртай дүрэм - Хэлж, амласан бол түүндээ хүрдэг байх .

            Дургүй дүрэм - Заасан заалтаа зөрчих.

15. Ойрын зорилго? Холын мөрөөдөл?

            - Өөрийн гэсэн цех байгуулах ойрын зорилготой.  Харин алсын төлөвлөгөөнд Франчайзаар ресторан оруулж ирэх зорилгыг өвөрлөөд явж байна.

16. Таныг зэвүүцүүлдэг болон дуртай зан чанар?

            -  Зэвүүцүүлдэг зан чанар: Зөрүүд зан.

            - Дуртай зан чанар: Хүлээцтэй байдал.

17. Таны төсөөллөөр арван жилийн дараах та?

            - Алдарт эхийн одонтой ээж болно.

18. Хүч тэнхээгүй болсон үедээ өөртөө юу гэж хэлдэг вэ?

            - Сурсан бүхэн эрдэм гэж хэлээд л босно шүү дээ.

19. Гэр бүлээ дэлгэрэнгүй танилцуулаач?

            - Аавтайгаа хамт амьдарч байна.

Редакцийн тэмдэглэл: Тэрээр Эрхсаран хэмээх нэрээр сошиалд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.  "Гоё хоолтой газар хаана байна" группийнхээ идэвхтэй гишүүдийнхээ дунд тэрээр ойр ойрхон уралдаан зарлаж, бэлгүүдийг харамгүй зориулдаг юм билээ.  Мөн Номин-Эрдэнэ тун ч зоримог бүсгүй.  Тэр мөн "Гоо сайхан байхад золиос хэрэгтэй" группийн админ бөгөөд өөрөө гоо сайхны хагалгаанд орсноо зурагтай нь сошиалд нийтэлж чаддаг орчин үеийн бүсгүй билээ.  Ингээд зорилгоороо амжилтыг бүтээж зоргоороо амьдарч яваа түүнд амжилт хүсье!

 

 

Таны сурталчилгаа