Цаг үеийн мэдээ

 Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам” батлагдсан.

 Журамд алба хаагчдаас жил бүр ерөнхий мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, сэтгэл зүй, тусгай бэлтгэлийн шалгалт авч, зэрэг олгож байхаар тусгасан юм.

Энэ дагуу мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох шалгалтад нийслэлийн хүрээний  анги, байгууллагын алба хаагчид хамрагдаж байна.

 

 

 Мэргэшлийн зэргийг офицер, ахлагчийн гэж ангилах бөгөөд мэргэшлийн III зэргийн шалгалтад Онцгой байдлын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, II зэргийн шалгалтад III зэргийг аваад 2-оос доошгүй жил эсвэл Онцгой байдлын байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан, I зэргийн шалгалтад II зэргийг аваад 3-аас доошгүй жил, эсвэл Онцгой байдлын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан алба хаагч оролцох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа