Хөвсгөл аймагт энэ сарын 26, 27 -ны амралтын өдрүүдэд цаг агаар хүйтэрч цас орж шуурах төлөвтэй байна. Тиймээс бага насны хүүхдийг малд явуулахгүй, ханиад томуунаас сэргийлж, дулаан орчинд ая тухтай амруулах зөвлөмж өгч ажиллахыг Боловсрол соёл урлагийн газраас сургуулийн захирлуудад үүрэг болгосон байна. Мөн энэ сарын 25-ны өдөр хичээл орохгүй бөгөөд бямба гарагт шилжүүлж аймгийн хэмжээнд сурагчид 11 сарын 28-нд хичээллэхээр болжээ. Энэ нь хүүхдүүдэд хүйтэн сэрүүний улиралд явдал чирэгдлийг багасгаж байгаа юм.