Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу 11 дүгээр сарын 26-нд мөн Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн нэгэнд бүх нийтээр амрах хуулийн заалттай. Энэ дагуу энэ сарын 26, 27-нд “Нарантуул” олон улсын худалдааны төв, Дүнжингарав худалдааны төв, Хүчит шонхор зах , Да хүрээ зах нийтэд үйлчлэхгүй амрах юм байна.