Цаг үеийн мэдээ

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах "Бадрах энержи" компанийн ажилтан Францын иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн мэдээллийг хүргэсэн билээ.  Сэрэмжлүүлэх үүднээс түүний явсан маршрутыг хүргэж байна.

3 дугаар сарын 02-ны өдөр Москва - Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд ирсэн

3 дугаар  сарын 2- 6 нд Улаанбаатар хотод Баянгол зочид буудалд байрлан

Веранда, Ариг ресторанууд,Төв номын сангийн эсрэг талын KFC-р үйлчлүүлж,

3 дугаар сарын 6-нд Дорноговь аймагт очжээ. 

Дээрхи хугацаанд эдгээр газруудаас үйлчлүүлсэн болон ойрын хавьталд орсон иргэдийг олж тогтоон тандалт судалгаа хийж байна. 

Таны сурталчилгаа