Цаг үеийн мэдээ

Улсын онцгой комисс хуралдаж, гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас эхлэн, 16-ны 07:00 цаг хүртэл хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ.

Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Урьд шөнө гадаадын нэг иргэнээс коронавирус илэрсэн мэдээлэл ирлээ. УОК-оос гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас эхлэн, 16-ны 07:00 цаг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотоос болон орон нутгаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлаж, энэ хооронд шаардлагатай арга хэмжээнүүдийг авахаар боллоо" гэсэн юм.

Таны сурталчилгаа