Цаг үеийн мэдээ

Францын хөрөнгө оруулалтай "Арева" компанид ажилладаг Франц улсын 57 настай иргэнээс шинэ төрлийн коронавирусний тохиолдол илэрсэн гэдгийг Улсын онцгой комиссоос өнөөдөр албан ёсоор мэдээлсэн. Тус иргэн Франц руу явж, 10 гаруй хоноод гуравдугаар сарын 2-нд Монгол Улсад иржээ. Дорноговь аймагт тусгаарлагдаад тухайн иргэнийг ирснээсээ хойш анхдагч болон нэгдүгээр хавьтлаар тухайн хүнтэй уулзсан, хамт байсан хүмүүсийн тоо 120 хүрсэн байна. Одоогоор анхдагч хавьталд орсон иргэдийг дуудаж, ХӨСҮТ-д тусгаарлажээ. Түүнчлэн хоёрдугаар хавьтлын 500 орчим хүнийг олж тогтоосон байна. Үүнээс гадна тухайн халдвар тээсэн иргэнтэй нэг нислэгээр Монгол Улсад ажиллахаар ДЭМБ-ын зөвлөн туслах багийн гишүүд ирсэн, ДЭМБ-ийн мэргэжилтнүүд ирснээсээ хойш ЭМЯ, ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй хамт Сэлэнгэ, Дархан аймгуудад ажилласан гэх мэдээлэл байна. 

11 цагаас ЭМЯ-аас шууд дамжуулан дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.

Таны сурталчилгаа