Цахим орчинд иргэд хүнсээ нөөцөлж байгаа зураг бичлэгүүд нийтлэгдэж байна. Хүнсний зах, худалдааны төвүүдийг хаахгүй гэсэн шийдвэрийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан гаргасан. Тэрээр хүнс, ахуйн барааны хомсдол Монголд үүсэхгүй гэдгийг ч онцллоо. Харин хүн олноор цугладаг томоохон барааны зах, бөөний төвүүдийг хаах асуудлыг хэлэлцэх юм байна. Одоогоор ариутгал, халдваргүйжүүлэлтийг нийтийн тээвэр, худалдааны төвүүдэд хийж байгаа гэнэ.