Шинэ коронавирусийн халдвар Монгол улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор цахим орчинд буруу ташаа, худал мэдээлэл ихээр гарч байна.
Халдвар илэрсэн Франц улсын иргэнд хоол хүргэсэн KFC-ийн ажилтан өндөр халуурч эхэлсэн талаарх мэдээлэл тархсан. Тэгвэл уг мэдээллийг албаныхан үгүйсгэсэн байна. Одоогоор Франц иргэний явсан газруудын маршрутыг гаргаж, ариутгах арга хэмжээг авч эхлээд байна. Улмаар Франц иргэнтэй ойрын хавьталд орсон иргэдийн нэрсийг гаргаж, тусгаарлах арга хэмжээг шуурхай авч эхлээд байгаа юм.