Монгол Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д. Сумьяабазар өөрийн цахим хуудаснаа АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүлсэн тухай бичсэн байна. Тэрээр: "АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүллээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Эрсдлийн сан буюу Hedge Fund үүсгэх гэрээг байгуулахаар боллоо.
Ач холбогдол:
1. Хэрэглээний суурь бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны үнийг тогтворжуулна.
2. Монгол Улс анх удаагаа дэлхийн зах зээлтэй уялдуулж импортын шатахууны үнээ тогтворжуулж байна.
3. ЗГ-ын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн 2.17-г хэрэгжүүлж үнийн дарамтыг бууруулах нөхцөл бүрдлээ.
Гадаад зах зээл дээрх үнийн өсөлт 1.3-наас хойш өсөж байгаа ч энэ хүчин зүйл нөлөөлөхгүй байх үнээр Hedge хийж амжлаа.
Олон засгийн газар дамжиж арга хөшүүрэг эрж байсан асуудал ийнхүү шийдэгдлээ" гэжээ.