Цаг үеийн мэдээ

Шинэ коронавирусийн халдвар илэрсэн Франц улсын иргэнтэй нэг онгоцоор ХБНГУ-ын ASB байгууллагын баг ДЭМБ-ын урилгаар Монгол Улсад мэргэжлийн тусламж, зөвлөгөө өгөхөөр 6 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн билээ. Тус онгоцонд нийт 121 хүн нисч ирсэн гэх мэдээлэл байна. Эдгээр иргэдийн талаар одоог хүртэл судалгаа хийсээр байгаа бөгөөд МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгийн мэдээлснээр цуг нисч ирсэн зарим иргэн Орхон, Сэлэнгэ аймаг, Оюутолгой руу явсан байна.

Энэ талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол дахь салбарын мэргэжилтэн О.Ариунтуяа: "ДЭМБ-ийн төлөөлөл Франц улсын иргэнтэй нэг онгоцонд ирсэн нь үнэн. Нэг нь нутаг буцсан. Үлдсэн таван хүний ажиглалтын хугацаа үргэлжилж байгаа. Нийт ирсэн  зорчигчоос өнөөдөр шинжилгээ авсан. Хариу маргааш гарна" гэлээ. 

Энэ сарын 6-нд тэдгээрийн төлөөлөл болох ХБНГУ-ын “ASB” байгууллагын төслийн зохицуулагч Флориан Хауке УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзсан байна.

Мөн тэд Улаанбаатарт энэ сарын 4-нд ХӨСҮТ, 6-нд Эрүүл мэндийн яамтай хамтран мэдээлэл хүргэх зэргээр нийслэлийн эрүүл мэндийн байгууллага, түүнчлэн орон нутгуудаар явж бэлэн байдалтай танилцсан юм. 

Таны сурталчилгаа