Энэ сарын 2-нд Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр манай улсад ирсэн 57 настай Франц улсын иргэнээс коронавирусийн халдвар урьдчилсан байдлаар илрээд байгаа. Түүнтэй хамт ирсэн болон харилцсан хүмүүсийг тусгаарлан, шинжилгээ авч байгаа талаар ЭМЯ-наас мэдэгдсэн.
Харин франц иргэний нэгдүгээр хавьтагч болох Английн иргэнийг Увс аймагт тусгаарлаад байгаа тухай мэдээллийг тус аймгийн Засаг дарга өглөө. Түүний хэлсэнээр Английн иргэн нь коронавирусийн халдвартай гэж оношлогдоод буй хүнтэй онгоцонд зэрэгцэн сууж ирсэн бөгөөд гуравдугаар сарын 5-нд Увс аймагт очсон байна. Түүнийг Бөхмөрөн суман дахь Хотгорын уурхайн орчимд тусгаарласан гэжээ.