Sony компани нь цахилгаан машин үйлдвэрлэсэн бөгөөд энэ нь “PlayStation” болон “Tesla Mashup”-тай төстэй юм. Энэ нь мэдээж хэрэг авто машин сонирхогчдын дунд гэнэтийн зүйл байлаа. АНУ-ын Невада муж улсын Лас-Вегас хотноо мягмар гарагт эхэлсэн Хэрэглээний цахилгаан барааны үзэсгэлэнгийн /CES/ үеэр танилцуулсан уг автомашины объект таних чадварыг сайжруулах зорилгоор 30 гаруй мэдрэгчийг суурилуулсан байна.
Sony компани нь хөдөлгөөн, аюулгүй байдал, найдвартай байдал, тохь тух, зугаа цэнгэлийг хангахад чиглэсэн нь компаний ажилчдын хүчин чармайлтын нэг хэсэг гэж тайлбарлав. “Vision-S”-ийг хөгжүүлэхэд “Bosch”, “Continental”, “Genetex”, “Nvidia”, “Magna”зэрэг автомашины болон бусад үйлдвэрлэлийн томоохон нийлүүлэгчид хамтран ажилласан гэж мэдэгдлээ. "Бүрэн автомат жолоодлогыг бүтээхэд хүндрэлтэй тул уг тээврийн хэрэгсэлд зарим нэмэлт төхөөрөмжийг суулгасан бөгөөд үүнд туслах тоормос зэрэг багтана" гэж “Sony” компани мэдээлжээ. Дэлхий нийтээрээ жолоодлогогүй тээврийн хэрэгслийг сонирхож байгаа тул цаашдаа энэ үйлдлийг хангаж чадахуйц машин үйлдвэрлэхээр зорьж байна “Sony” туршилтын загвараа 2021 оны гуравдугаар сараас замууд дээр туршиж эхлэхээр төлөвлөж байгаа боловч арилжааны зориулалтаар худалдаалах, олноор үйлдвэрлэх төлөвлөгөө одоогийн байдлаар байхгүй ажээ.